Сонгуулийн оюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-28 13:30:52

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗЗ-ийн Тэргүүн П.Эрдэнэбат өнөөдөр аймгийн Цагдаагийн газар болон холбогдох газар, албадын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ”УИХ болон аймгийн ИТХ-ын хурлын сонгууль нэгэн зэрэг болж байгаатай холбогдуулж цагдаа хүчний байгууллага өндөржүүлсэн байдалд шилжсэн” гэж Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Цагдаагийн тасгийн дарга, хошууч Э.Товуудорж танилцуулав. ъ

Тэрбээр "УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуультай холбоотой 53 гомдол Цагдаагийн газар ирсэний 18 нь шалгагдаж бусад гомдлын хариуг нь өгч ажилласан " гэв. Улсын Их Хурлын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг хуулийн дагуу хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж аюулгүй байдлыг нь хангаж ажиллах, аймаг, сумдын сонгуулийн хороо, нэгжүүдийн байрыг хамгаалалтад авч гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажээ. 

Мөн сонгуулийн санал авах өдөр болон ойрын өдрүүдэд бороо хур орох магдалал их байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлж цахилгаан хангамжийн тасалдал, сааталгүй, нийгмийн дэг журмыг чанд сахиулж сонор сэрэмжтэй ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ