АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч БНХАУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-07-22 09:25:21

БЭЭЖИН. /SCMP/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман Монгол Улсад айлчилсныхаа дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзахаар ирэх долоо хоногийн эхээр Тяньжинь хотод айлчилна.


Төрийн департаментаас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хоёр талын хэлэлцээ нь АНУ-ын ашиг сонирхол, үнэт зүйлсийг ахиулах, харилцааг хариуцлагатайгаар зохицуулахад БНХАУ-ын төлөөлөгчидтэй илэн далангүй хэлэлцээ хийх АНУ-ын хүчин чармайлтын нэгээхэн хэсэг ажээ.


“Төрийн нарийн бичгийн даргын орлогч мөн БНХАУ-ын явуулж буй үйл ажиллагаанд ихээхэн санаа зовниж буй хийгээд ашиг сонирхол нэгдэж буй бүс нутгуудын талаар хэлэлцэнэ” гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, АНУ-ын асуудал эрхэлсэн Гадаад хэргийн дэд сайд Се Фэн У.Шермантай ням, даваа гарагт хийх айлчлалынх нь үеэр уулзах ажээ. 

Холбоотой мэдээ