Орхон аймагт гурван газар гүүрэн гарц хийх боломжтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:09:53

Орхон аймагт гүүрэн гарц барих асуудлыг Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцэв. Юуны өмнө Кувейтийн гудамжинд гүүрэн гарц барих байршлыг сонгож ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр болов.

Гүүрэн гарц барихад дунджаар 720 сая төгрөг зарцуулдаг байна. Жишээ нь Улаанбаатар хотод нэг  гүүрэн  гарц 500 сая төгрөгөөр  баригдсан бөгөөд хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай бол 720 сая төгрөг гэнэ. Иймд орон нутаг эхлээд Кувейтийн гудамжинд гүүрэн гарцтай болохоор төлөвлөж байна. Цаашид  Жаргалант сумын хот хоорондох зам, “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсэгт гүүрэн гарц барих боломжтой гэж үзжээ. Гүүрэн гарц нь авто замын түгжрэлийг багасгах, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байдаг тул Кувейтийн гудамж буюу хүнсний зах орчимд авто замын хөдөлгөөнийг сааруулах зорилгоор  зайлшгүй хийх шаардлагатай гэж үзжээ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд