Газрын налууг тэгшлүүлэхдээ зохих байгууллагаас зөвшөөрөл авна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-07-19 19:43:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд авсан газрын хэвгий, налууг тэгшлүүлэхдээ зохих байгууллагаас зөвшөөрөл авна.


Тодруулбал, иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд авсан газрын хэвгий налууг тэгшлүүлэх, байшингийн суурь ухуулах зорилгоор газар шорооны ажил хийж, уул ухаж, хүнд даацын техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаатай холбоотой иргэдээс гомдол, мэдээлэл их ирж байна.


Тухайн газрыг өмчлөгч иргэн өөрийн өмчлөл болон эзэмшилд байгаа газрын хэвгий налууг тэгшилж “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-нд заасны дагуу ашиг олох зорилгогүйгээр ахуйн хэрэгцээндээ ашиглаж болно" хэмээн хуулинд заасан байдаг.


Газрын хэвгийг тэгшлүүлэхдээ мөн хуулийн дагуу зохих байгууллагаас зөвшөөрөл авсан байна гэж заасан байдаг.


Энэ онд зохих байгууллагын зөвшөөрөлгүй уул ухаж зам угсралтын ажил, гудамж төсөлд ашигласан 8 иргэн, ААН-ийн зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 иргэн, 2 ААН-д торгууль нөхөн төлбөрийн арга хэмжээ ногдуулан, 3 зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.



Холбоотой мэдээ