Коронавирусний халдварын тохиолдол 2801-д хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-19 15:22:57

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 343 шинжилгээ хийснээс 41 тохиолдол шинээр  илэрлээ. Үүнээс Есөнбулаг суманд 36, Баян-Уулд 2, Эрдэнэд 3 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд 2801 хүн коронавируст халдвараар өвчилсөн байна.

Долоодугаар сарын 19-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 485 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 351 хүний биеийн байдал хөнгөн, 89 нь хүндэвтэр, 43 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 2311 нь бүрэн эдгэрчээ. Тус аймгийн хэмжээнд  коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 36626, хоёр дахь тунд 31143 иргэн хамрагдаад байгаа аж.

Холбоотой мэдээ