Улаанбаатарт 29-31 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-07-18 07:15:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 29-31 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2021 оны 7 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим,  төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говийн  аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун  хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон Сэлэнгийн сав газар, Улз голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй . Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ.  Бороо орохгүй . Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.

 

2021 оны 7 дугаар сарын 19-23 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ