Улаанбаатарт 25-27 хэм дулаан байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-07-17 06:58:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2021 оны 7 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

 

2021 оны 7 дугаар сарын 18- 22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд төвийн нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ