Гал түймэр унтраах, аврах ангид усан завь, хөдөлгүүр хүлээлгэн өгөв

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-17 11:35:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн үйл ажиллагаатай тус сумын Засаг дарга Р.Батжаргал танилцсан байна. Тэрээр ажиллах үеэрээ тус албанд нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Тодруулбал “LOYOVAJ” маркийн усан завь, “HANGKAI” маркийн усан завины хөдөлгүүрийг ангийн захирагч, ахлах дэслэгч Ж.Эрдэнэцогтод гардуулсан байна. Бороо хур элбэгтэй, үер усны аюултай энэ цаг үед нэн хэрэгцээтэй байсан завийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд алба хаагчид ашиглаж эхэлжээ. Мөн энэ үеэр аймгийн Онцгой байдлын газраас Баянгол сумын Онцгой комисст хоёр сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн халдвар хамгааллын хувцас хэрэгслийн дэмжлэг үзүүлснийг Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч Ж.Эрдэнэцогт Баянгол сумын Онцгой комиссын дарга буюу Засаг дарга Р.Батжаргалд хүлээлгэн өгчээ. 


Холбоотой мэдээ