Гал унтраах дадлага сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-28 01:21:56

Дархан-Уул аймгийн Онцгой Байдлын газраас эрхлэн “Гал унтраах тактикийн дадлага сургалт”-ыг тусгай төлөвлөгөөний дагуу аль нэг үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хийдэг.

Энэ удаа аймгийн ОБГ, Нэгдсэн Эмнэлгийн захиргаатай хамтарч гал гарах үеийн аврах ажиллагааны тактикийн үзүүлэх сургууль зохион байгуулж явууллаа. Уг үзүүлэх сургуулийн хүрээнд Нэгдсэн Эмнэлгийн тасаг, нэгжүүдэд   галын аюулгүй байдлыг хангуулж  холбогдох хууль дүрмийн мэдлэг олгох онолын сургалт явуулж дадлага эзэмшүүлэх үзүүлэх сургууль хийжээ.

Мөн үеэр тус эмнэлгийн ажиллагсдад яаралтай тусламж, эрэмбэлэн ангилалт, сэтгэл зүйн зөвлөгөө, хөдөлгөөнт эмийн сан, цус сэлбэлтийн мэргэжлийн ангийн бэлэн байдал зэрэг нийт бие бүрэлдхүүнийг сургалтад хамруулсан байна.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ