ОХУ-ын зэвсэгт хүчний хошууч генерал И.Б.Тимофеев танкчдад баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-09 17:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Зэвсэгт хүчнийг төлөөлж ирсэн Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн штабын дарга, хошууч генерал И.Б.Тимофеев танкчдад баяр хүргэсэн байна. 


Тодруулбал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Л.Онцгойбаярын урилгаар ОХУ-ын Зэвсэгт хүчнийг төлөөлж ирсэн Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн штабын дарга, хошууч генерал И.Б.Тимофеев “Армийн тоглолт-2021” олон улсын цэргийн наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох танкийн батлионы баг, тамирчдын бэлтгэл, сургуулилттай танилцсан юм.




ОХУ-ын зэвсэгт хүчний хошууч генерал И.Б.Тимофеев, “Өөрийн орноо төлөөлөн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад амжилт хүсье. Мөн танай цэргийн алба хаагчдын эрэмгий, баатарлаг, дайчин чанартайг мэдэж байгаа учир амжилт дагуулна гэдэгт итгэл төгс байна” хэмээв.

Холбоотой мэдээ