Найман нуурын эрэгт отоглох цэг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-08 19:24:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газраас “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл-ийн хүрээнд Найман нуур, Ширээт нуурын эрэгт Отоглох цэг байгууллаа.

Отоглох цэг гэдэг нь машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон , хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч, бүхий цогц орчин юм. Ингэснээр зорин ирсэн аялагч, жуулчид байгаль орчиндоо ээлтэй хандан тав тухтай, цэвэр орчинд амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Байгалийн үзэсгэлэнт Найман нуурыг үзэж сонирхохоор очсон иргэдэд амралтын тав тухтай орчин бүрдээгүйгээс ихээхэн бухимдал үүсгэдэг байсныг ийнхүү шийдээд байна.

Холбоотой мэдээ