Дарханы замын өргөтгөл, шинэчлэлийн явцыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-01 16:23:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцаас ЗТХЯ-наас өнөөдөр танилцууллаа.

АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй тус чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:

Нэгдүгээр багцын ажил: Баруун аймгууд руу салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто зам: 

Нийт ажлын гүйцэтгэл 85.43 хувь, ажлын талбайд 18 хүн хүч, 14 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Тус хэсэгт хучилтын ажил дууссан. Талбайг цэвэрлэх ажлыг хийж байна.

Гуравдугаар багцын ажил: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын нийт ажлын гүйцэтгэл 88.34 хувьтай байна. Ажлын талбайд 119 хүн хүч, 57 техник тоног төхөөрөмж ажиллаж, суурь, хучилт, хоолойн чулуун өрлөг, далангийн хажуу налуу, хөвөөний засварын ажлыг хийж байна.

Тавдугаар багцын ажил: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын нийт ажлын гүйцэтгэл 90.68 хувьтай байна. Ажлын талбайд 61 хүн хүч, 41 техник тоног төхөөрөмж ажиллаж, хучилт, хоолойн чулуун өрлөг, далангийн хажуу налуу, хөвөөний засварын ажлыг хийж байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр нэмж барих 2 эгнээ авто замын ажил:

Нэгдүгээр багцын ажил: “Арж капитал” ХХК барилгын ажлыг энэ оны 3 дугаар сарын 18-наас эхлүүлэн барилгын талбайд 646 хүн хүч, 249 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмалын ажлыг хийж  байна. Ажлын явц 17.74 хувьтай байна. 

Хоёрдугаар багцын ажил: "Жунмэй Инженеринг групп" барилгын ажлыг энэ оны 3 дугаар сарын 18-наас эхлүүлэн барилгын талбайд 230 хүн хүч, 106 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөр бетон гүүр, хоолойн ажлыг хийж байна. Ажлын явц 9.43 хувьтай байна.

Гуравдугаар багцын ажил: БНХАУ-ын "Жунмэй Инженеринг групп" барилгын ажлыг 3 дугаар сарын 18-наас эхлүүлэн, барилгын талбайд 216 хүн хүч, 87 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөр бетон хоолойн ажлыг хийж байна. Ажлын явц 9.09 хувьтай байна. 

Дөрөвдүгээр багцын ажил: БНХАУ-ын "Шанхай Констракшн групп" барилгын ажлыг энэ оны 4 дүгээр сарын 6-наас эхлүүлэн барилгын талбайд 202 хүн хүч, 133 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөр бетон хоолойн ажлыг хийж  байна. Ажлын явц 4.13 хувьтай байна. 

Тавдугаар багцын ажил: БНХАУ-ын "Чайна Гежөүба групп" компани барилгын ажлыг энэ оны 3 дугаар сарын 18-наас эхлүүлэн, барилгын талбайд 190 хүн хүч, 90 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөр бетон хоолойн ажлыг хийж  байна. Ажлын явц 10.59 хувь байгаа талаар ЗТХЯ-ны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ