E-Mongolia цахим үйлчилгээний цэгийг Хэнтий аймагт байгууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-27 10:29:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн угтах үйлчилгээний хэсэгт E-MONGOLIA цахим үйлчилгээний цэг байгууллаа.


Ингэснээр ард иргэд гар утсандаа аппликэйшн суулгах, төрийн үйлчилгээг цахимаар, мэдээллийг газар дээрээс нь авах боломж бүрдлээ.

Монгол Улсын Засгийн газраас цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын баримт бичиг болох E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэх зорилготой вэб портал болон гар утасны аппликэйшн хөгжүүлж байна. Энэ чиглэлээр Хэнтий аймаг өмнө нь цахим орчинд төрийн үйлчилгээ авах, гар утсандаа аппликэйшн суулгах сургалтыг явуулсан. Цаашлаад бүх суманд явуулын болон төрийн үйлчилгээний төвүүдэд E-MONGOLIA үйлчилгээг сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Уг ажлыг сумын Аравтын бүлгүүдээр дамжуулан иргэд, малчдад сургах ажлыг зохион байгуулах, Хэрлэн суманд явуулын цэг ажиллуулж баг бүрт хүрч сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. E-MONGOLIA үйлчилгээний цэгээс 2021 оны зургадугаар сард 30 гаруй хүн үйлчилгээ аваад байна

Холбоотой мэдээ