Саудын Арабад худалдааны төвүүд зөвхөн вакцин хийлгэсэн иргэдэд үйлчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-14 16:17:50

КАИР. /TASS/. Саудын Арабад 8 дугаар сарын 1-нээс эхлэн коронавирусний вакцин хийлгээгүй хүмүүс дэлгүүр, худалдааны томоохон төвүүдээр үйлчлүүлэх боломжгүй гэж тус улсын Худалдааны яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Абдель Рахман аль-Хусейн мэдэгджээ.


Худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ иргэд вакцины дор хаяж эхний тунг хийлгэсэн байх ёстой гэж тэрбээр хэлсэн байна.


Өмнө нь төрийн байгууллагад нэвтрэх, соёл, эдийн засаг, олон нийтийн бусад арга хэмжээнд оролцохдоо заавал коронавирусний вакцинд хамрагдсан байх тухай дүрэм журмыг нэвтрүүлж байгаагаа Саудын Арабын эрх баригчид мэдэгдсэн байна. 


Саудын Араб 34.2 сая хүн амтай бөгөөд цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын 456 797 тохиолдол илэрч, өвчний хүндрэлийн улмаас 7572 өвчтөн нас баржээ. Оршин суугчдад хийсэн коронавирусний вакцины нийт хэмжээ 15 687 142 тунд хүрээд байна. 


Холбоотой мэдээ