Будапештын ДАШТ өнөөдөр холимог багийн тэмцээнээр үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-13 08:35:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо 8 дахь өдрөө холимог багийн тэмцээнээр үргэлжилнэ.


Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас 18 жүдоч хүчээ сорин барилдаж, эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү нар ДАШТ-ий хүрэл медалийн эзэд болсон бол ОУХМ Г.Алтанбагана /90 кг/ 5 дугаар байрт, ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ, Л.Сосорбарам /52 кг/, дэлхийн аварга Саеид Моллаи /81 кг/ нар жиндээ 7 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.



Энэ амжилтаараа "Будапешт-2021" ДАШТ-д оролцож байгаа 118 орноос Монголын баг тамирчид 19 дугаар байрт жагслаа.

 

Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр буюу өнөөдөр холимог багийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд 15 баг оролцох бөгөөд эрэгтэй жүдочид 73, 90, +90 кг, эмэгтэйчүүд 57, 70, +70 кг жинд тус тус барилдах юм.


Энэхүү тэмцээнд Монголын шигшээ, ОХУ, БНСУ, Германы багуудтай В хэсэгт багтаж, манай багийн эхний учраа ОХУ шигшээ баг юм байна.



 

Холбоотой мэдээ