...ЮМ БАЙНА ?

ТОЙМ
batsaikhan@montsame.mn
2016-06-23 09:58:42

/ ...ЮМ БАЙНА ? тэмдэглэлийн төгсгөл /

ЭКО гэдэг хөгжлийг  ЭНГИЙН ЗҮЙЛ-ээс эхлүүлсэн ТУРШЛАГА хэмээх таталбар

Дэлхий нийтээр яриад байгаа ЭКО ХӨГЖИЛ гээчийг бид заримдаа дэндүү холоос хайгаад байх шиг санагддаг. Манай Монгол Улсын хувьд бол ЭКО ОРЧИН нь дэргэд байгаа учраас ЭКО ХӨГЖИЛ-ийг хажуугаасаа л эхлүүлэх боломж байгаа л юм байна шүү дээ.

Хөрш орон Хятад улс ЭКО ХӨГЖИЛ-ийг ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨВЛӨГӨӨ-нд эрчимтэй тусгаад ажиллаж байна. Энийг нь бидний хэдэн сэтгүүлч нүдээр үзээд, заримыг нь гараараа тэмтрээд ирлээ. Тэгж явахдаа том Төлөвлөгөөг нь ч үзлээ. Тоймтой жижигхээн зүйлийг нь ч харлаа. Эндээс миний сэмхэн ажигласан нэг "олз"  бол "ЭКО ХӨГЖИЛ-ийг ЭНГИЙН ЗҮЙЛ-ээс эхлүүлж буй нь анхаарал татсан. Тэр юу байв аа?

Улаанбаатарт шийдэж амжаагүй байгаа боловсон бие засах газрыг улс даяараа шийдэж эхэлсэнд нь л талархмаар. Дээр өгүүлсэн хурдны замын зогсоол бүрт боловсон бие засах газар бүхий  "Амран зугаацах газар" тохинуулж чадсаныг энгийн бус эхэл байсныг тодотгох гээд байна л даа. Бидний очсон газар бүхний  алхам тутамд "00"-ийн өрөө нээлттэй байв. Тэгэхдээ үнэхээр л тохилог, тухлаг байсан нь аргагүй л "Бие засахад зориулсан" нь баярлам. Хүний энгийн мөртөө зайлшгүй анхаармаар үйлчилгээний  цэг бол "00"-ийн өрөө байдаг. Үүнийг  европчууд, азидаа бол япончууд бүрэн шийдсэн байдаг. Хятадын энэ шинэчлэлийг хэн шийдсэн байх вэ?

  

Холбоотой мэдээ