Говь-Алтай аймгийн нийт сонгогчийн 57.8 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-09 23:45:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгууль Говь-Алтай аймагт хуулийн дагуу тогтоосон хугацаанд болж, нийт сонгогчийн 57,8 хувь нь саналаа өглөө.

Говь-Алтай аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 37524 сонгогч бүртгэгдсэн. Аймгийн хэмжээнд 18 сум, 2 тосгонд нийт 88 хэсгийн хороод ажиллалаа. Одоогоор 88 хэсгийн хорооноос 65 нь буюу 73 хувь нь СЕХ-нд дүн мэдээгээ дамжуулаад байгаа аж.

Урьдчилсан байдлаар /2021.06.09-ний 23:20 цаг/ МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх 14396, АН-аас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ 853, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат 1411 хүний санал авсан байна. 


Холбоотой мэдээ