Улсын хэмжээнд сонгуулийн ирц 16.00 цагийн байдлаар 32.7 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-09 16:05:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирц улсын хэмжээнд 16.00 цагийн байдлаар 32.7 хувьтай буюу 667 610 хүн саналаа өгөөд байгааг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээлэв.


Тодруулбал, Улаанбаатар хотод 307 225 хүн буюу 32.71 хувь байгаа бол орон нутгийн хувьд, Хэнтий аймагт 50 115 хүн саналаа өгснөөр ирц хамгийн их буюу 39.23 хувьтай байна. Харин хамгийн бага ирцтэй нь Сэлэнгэ аймаг бөгөөд 25.9 хувьтай байгаа юм. 


Насны ангиллаар нь задалбал, 70-аас дээш насныхан 53 494 буюу 61.89 хувь нь саналаа өгснөөр хамгийн идэвхтэй байна. Харин 20-24 насны 43 731 хүн саналаа өгсөн буюу 20.19 хувьтай, хамгийн идэвх сул байна.


Ирцийн хувьд, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар 46 хувьтай байжээ. Тиймээс энэ удаагийн сонгуулийг идэвхжүүлэх шаардлагатай байгааг СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ мэдээллийн үеэр тодотгов. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон онцлог өөрчлөлт нь бүх шатны сонгуулийн байгууллага иргэдийн санал өгөх идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах гэдгийг тэмдэглээд, энэ чиглэлийн арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг онцоллоо. 


Ташрамд дурдахад, энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх хоёр сая 40 мянга 784 иргэнийг нэрсийн жагсаалтад бүртгэжээ. Харин гадаадад сонгууль өгөх 7 394 хүн бүртгэснээс 5618 сонгогч саналаа өгсөн байна.


Өчигдөр 9.00-20.00 цагийн хооронд зөөврийн санал хураалтад оролцохоор бүртгүүлсэн хүмүүсийн 92.1 хувь нь саналаа өгчээ. Тодруулбал, эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй 920 хүн санал өгсөн байна. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа 4869 сонгогч саналаа өгчээ. Нийт коронавирусний халдвар аваад тусгаарлалтад байгаа 5 789 сонгогч саналаа өгөөд буйг СЕХ-ноос мэдээллээ. 


Аймаг

12.00 цаг

13.00 цаг

14.00 цаг

16.00 цаг

1

Архангай

11.35 хувь

12.28 хувь

13.24 хувь

29.5 хувь

2

Баян-Өлгий

8.86 хувь

10.32 хувь

11.53 хувь

27.1 хувь

3

Баянхонгор

15.45 хувь

16.93 хувь

18.04 хувь

32.1 хувь

4

Булган

12.45  хувь

13.45 хувь

14.27 хувь

31.2 хувь

5

Говь-Алтай

19.54 хувь

20.98 хувь

22.18 хувь

39.3 хувь

6

Говьсүмбэр

16.30 хувь

16.30 хувь

16.30 хувь

35.3 хувь

7

Дархан-Уул

18.25 хувь

22.02 хувь

25.72 хувь

30.9 хувь

8

Дорноговь

18.73 хувь

16.42 хувь

22.15 хувь

36.1 хувь

9

Дорнод

14.38 хувь

20.47 хувь

18.41 хувь

30.6 хувь

10

Дундговь

17.64 хувь

18.81 хувь

20.02 хувь

32.4 хувь

11

Завхан

15.24 хувь

16.23 хувь

17.17 хувь

36.2 хувь

12

Өвөрхангай

16.60 хувь

24.46 хувь

19.15 хувь

33.7 хувь

13

Өмнөговь

18.24 хувь

17.95 хувь

20.72 хувь

31.5 хувь

14

Орхон

20.08 хувь

19.58 хувь

28.46 хувь

31.8 хувь

15

Сүхбаатар

17.77 хувь

19.28 хувь

20.98 хувь

39.2 хувь

16

Сэлэнгэ

12.12 хувь

12.80 хувь

13.79 хувь

25.9 хувь

17

Төв

15.21 хувь

15.99 хувь

16.72 хувь

32.1 хувь

18

Увс

13.31 хувь

15.17 хувь

16.97 хувь

32.7 хувь

19

Ховд

12.90 хувь

14.72 хувь

16.32 хувь

33.4 хувь

20

Хөвсгөл

14.48 хувь

15.57 хувь

16.73 хувь

31.8 хувь

21

Хэнтий

18.74 хувь

20.19 хувь

21.43 хувь

39.2 хувь

 

Дүүрэг

12.00 цаг

13.00 цаг

14.00 цаг

16.00 цаг

1

Сүхбаатар

21.37 хувь

26.63

31.86 хувь

36.36 хувь

2

Чингэлтэй

18.14 хувь

22.35 хувь

26.37 хувь

30.24 хувь

3

Баянгол

21.78 хувь

27.15 хувь

32.55 хувь

37.68 хувь

4

Сонгинохайрхан

18.59 хувь

22.59 хувь

26.49 хувь

30.35 хувь

5

Хан-Уул

17.91 хувь

22.68 хувь

27.24 хувь

31.97 хувь

6

Баянзүрх

19.98 хувь

24.79 хувь

29.23 хувь

33.21 хувь

7

Багахангай

26.93 хувь

4.97 хувь

38.74 хувь

43.40 хувь

8

Багануур

22.86 хувь

27.85 хувь

32.33 хувь

36.31 хувь

9

Налайх

17.70 хувь

21.68 хувь

25.62 хувь

29.14 хувь

Улаанбаатар

19.63 хувь

24.31 хувь

28.9 хувь

33.07 хувь



Доорх хүснэгт дэх мэдээлэл цаг тутамд шинэчлэгдэнэ.


Холбоотой мэдээ