Хүнсний аюулгүй байдлын тодорхойлолт
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс 6 дугаар сарын
7-ны өдрийг Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр болгон
зарлажээ. Хүн бүр эрүүл, идэвхтэй амьдрахад хэрэгцээт
хоол хүнсээр хэзээд хангагдаж байх нөхцөл бүрдсэн байх учиртай. Тэр үед хүнсний баталгаа хангагдлаа гэж үздэг байх
юм.
Хүнсний
баталгаат байдлыг хангахад хангамж, хүртээмж, хэрэглээ, тогтвортой байдал гэсэн 4 суурь хүчин зүйлсийн оролцоог чухалчилжээ. Түүн
дотроосоо хэрэглээг аюулгүй байдалд чухал
бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг ажээ. Хоол хүнсээ
бэлтгэхэд эрүүл ахуйн зөв дадлуудыг сайтар баримтлах нь хүнсний бүтээгдэхүүний
аюулгүй байдлыг хангах үндэс болдог юм байна.
“Дэлхий
дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс
хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн өвдөж, 420 мянган хүн нас бардаг" гэж ДЭМБ-ын тооцоолсон судалгаа гаргажээ. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй
байдлыг хангах нь Засгийн газар, үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн хамтын
үүрэг, хариуцлага байх юм. Хэрэглэж буй хоол хүнс аюулгүй, эрүүл байх
нөхцөлийг бүрдүүлэхэд үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл бүхий л үе шатны оролцогч
бүр чухал үүрэгтэй.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсж байгаа талаар бид их ярьдаг. Харин тухайн бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар ярих хэрэгтэй болжээ. Үнэхээр үнэ өсөж байгаа бол түүний аюулгүй байдал дээшлэх ёстой.
Үндэсний
аюулгүй байдлын чухал хэсэгт хүнсний аюулгүй байдал багтана. Төрөөс
баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт,
хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт
тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг
онцлогтой.
Хүнсний аюулгүй байдлыг
хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын
ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын
зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой.
НҮБ-ын Хүнс, хөдөө
аж ахуйн байгууллага, хүнсний эрх зүйн хороо, Дэлхийн эрүүл мэндийн
байгууллага (ДЭМБ) зэрэг олон улсын
байгууллага, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо зэрэг
төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, холбогдох эрдэм шинжилгээ,
судалгааны байгууллагууд энэ чиглэлээр хамтран ажилладаг аж.
“Хүнсний тухай хуулийн
3.1.2-т “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим
тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар
зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж
бүрдсэн байх тухай тодорхойлжээ.
Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулж, хүнс үйлдвэрлэлийн бүх шатанд оролцогчид тус тусын үүрэг хүлээж байх учиртай болохыг энэ өдөр ердийнхөөс илүү тодотгож өгөх хэрэгтэй болов уу?
Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг 70 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тэнцвэртэй байдлыг 30 хувьд хүргэж импортын хамаарлыг үе шаттай бууруулах нөхцөл бүрдэнэ. Хүн амын хүнсний хүртээмжийг 80 хувь, хүнснээс авах илчлэгийг 2400 ккал хүргэх, хүнсний салбарын нийт стандартын 50-иас доошгүй хувийг олон улс, бүс нутгийн стандартын төвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх олон эерэг үр дүнд хүргэх зорилт тавьжээ.