Сноуден "Твиттер" хаяг нээжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-30 14:10:57

МОСКВА. /Reuters/. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн гэрээт ажилтан асан Эдуард Сноуден “Твиттер” хаяг нээжээ.

Тэрбээр “Твиттер” нээгээд “Та бүхэн одоо намайг сонсож байна уу?” гэж бичсэн байна.

Мөн тэрбээр, “Би урьд нь төрийн төлөө ажилладаг байсан. Одоо олон нийтийн төлөө ажиллаж байна” гэжээ.

Нууц мэдээллийг дэлгэсэн хэргээр АНУ-д эрэн сурвалжлагдаж буй Снуоден “Твиттер” хаяг нээснээсээ хойш удалгүй хэдэн мянган дагагчтай болжээ.

Түүнийг АНУ-ын прокуроруудаас нуугдан Москва хотод амьдарч байгаа гэж үзэж буй юм.

Сноуден есөн цагийн дотор 710 мянга гаруй дагагчтай болсон аж.

Олимп болон реалити шоуны од асан Кейтлин Женнер “Твиттер”-т хамгийн хурдан нэг сая дагагчтай болсон хүнээр энэ оны зургадугаар сард тодорсон юм. Тэрбээр ердөө дөрвөн цагийн дотор нэг сая дагагчтай болж байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд