Аймгийн ИТХ-ын ажлаар эмхтгэл гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-21 13:02:14

Увс аймгийн ИТХ-ын 2012-2016 оны бодлого, үйл ажиллагаа, үр дүнг харуулсан танилцуулга эмхтгэл хэвлэгдэж гарсан байна.

Энэхүү эмхтгэлийг аймгийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон эрхлэн гаргажээ. Тус эмхтгэлээс Увс аймагт хэрэгжсэн томоохон төсөл хөтөлбөрүүд болоод аймгийн ИТХ-аас батлан гаргасан “Миний Увс”, “Их наядын Увс”, “Хог хаягдлын менежмент” зэрэг бодлогын баримт бичгүүдтэй танилцах боломжтой аж.

Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр энэ 4 жилд ажилласан төлөөлөгч нарын хийж хэрэгжүүлсэн ажил, санал санаачлагыг оруулсан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ