Сав газрын ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-21 12:58:55

“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” МОН/12/301 төслийн баг өнгөрсөн долоо хоногт Увс аймагт ажиллалаа.

Төслийн багийн гишүүд Хархираа, Түргэн голын дэд сав газрын зорилтот сумдад хэрэгжүүлсэн булгийн эхийг хамгаалж тохижуулах, усны хэмнэлттэй технологи нэвтрүүлсэн жимс жимсгэнэ, нарийн ногооны загвар талбай, голын татмын нөхөн сэргээлт болон ус хуримтлуулах арга технологи зэрэг олон нутгийн түвшний ажилтай танилцсан байна. Мөн орон нутгийн удирдлага, төслийн хамтрагч талууд, төслийн орон нутгийн зохицуулагчид болон дасан зохицох бүлгийн гишүүд гэх мэт төслийн ашиг шим хүртэгчидтэй уулзан хэрэгжилтийн явц болон сум тус бүрт хэрэгжиж буй онцлог арга хэмжээний талаар санал солилцжээ.

Төслийн багийн бүрэлдэхүүнд НҮБ-ын ХХ-ийн суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова, ДЗС-ийн удирдах зөвлөлийн гишүүн Мико Оликайнен, ДЗС-ийн удирдах зөвлөлийн гишүүн Хюго Ремари, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн газрын дарга Юка Грейлэр, НҮБ-ын ХХ-ийн Бангкок дахь Ази, Номхон далайн бүсийн төв оффисын бүсийн техникийн зөвлөх Лиза Фарровэй, БОНХАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга, төслийн үндэсний захирал Х.Түвшинбаяр, НҮБ-ын ХХ-ийн Байгаль орчны нэгжийн ахлагч Б.Бүнчингив, Төслийн үндэсний зохицуулагч Ц.Туяа нар ирсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ