Япон дэд бүтэц дэх импортын технологийн хэрэглээг хязгаарлана

Дэлхийд | Технологи
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-18 13:25:31

ТОКИО. /Nikkei/. Импортын тоног төхөөрөмж, үйлчилгээг ашиглахдаа үндэсний аюулгүй байдлын эрсдэлүүдийг тооцоолохыг дэд бүтцийн 14 гол салбарын байгууллагуудад үүрэг болгосон нэмэлт өөрчлөлтийг Японы Засгийн газар танилцуулна.


Ийм дүрэм журмыг дагаж мөрдөж буй эсэхийг нь ажиглаж, зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох, түдгэлзүүлэхийг эрх баригчид зорьж байна.


Хууль оруулах нэмэлт өөрчлөлтүүд нь харилцаа холбоо, эрчим хүч, төмөр зам, санхүү, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний салбаруудыг хамарчээ. Түүнчлэн үүлэн технологийн үйлчилгээ, гадаадын серверүүдтэй холбогдох зэрэг эрсдэлүүдэд хяналт тавих тухай шаардлагыг тусгажээ.


АНУ-ын түлш дамжуулах хоолойн томоохон оператор болох Colonial Pipeline компани энэ сарын 7-нд кибер халдлагад өртсөнтэй холбогдуулан Японы Засгийн газар ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж. Кибер халдлагад өртсөний улмаас түлшний хомсдолд орсон “Colonial Pipeline” үйл ажиллагаагаа бүрэн сэргээж буйгаа 5 дугаар сарын 13-нд мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ