Увс аймгаас УИХ-д 9, ИТХ-д 83 хүн өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-06-20 23:26:27

УИХ-ын сонгуулийн 31, 32, 33-р тойрог буюу Увс аймагт 5 намын 9 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.

Одоогоор сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. УИХ-ын сонгуулийн 31-р тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, АН-аас “Тэсо” кропрацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслээс Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Я.Цэрэнханд, Иргэний хөдөлгөөний намаас хувиараа хөдөлмөр эрхлэгч Р.Батсуурь нар нэр дэвшин өрсөлдөж байна. Харин УИХ-ын 32-р тойрогт МАН-аас “Юу Эф Си трейд” компанийн захирал Н.Цэрэнбат, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар, 33-р тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, АН-аас Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, МАХН-аас тус намын хуулийн зөвлөх Н.Уламбаяр нар нэр дэвшин, сонгуулийн сурталчилгаагаа хийж байна.

Увс аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас 40, АН-аас 41, бие даагч 2, нийтдээ 83 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ