Коронавирусний халдвартай эх амаржиж охинтой болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Орхон аймгийн хэмжээнд 14 хүнээс коронавирусний халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 520 боллоо.
Батлагдсан 14 тохиолдлын 10 нь ойрын хавьтлаас, дөрөв нь Зэст багийн 1-21-р байрнаас илэрчээ. Ингэснээр 1-21-р байрнаас нийт батлагдсан тохиолдол 20-д хүрээд байна. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн халдварт, хүүхэд, мэдрэлийн тасагт нийт 140 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн - 105
- Хүндэвтэр- 33
- Хүнд - 2 хүн байна.
- 5-р сарын 6-ны өдөр коронавирусний халдвараар өвчилсөн нэг эх амаржиж 3,800 гр охинтой болжээ. Эх, охины биеийн байдал сайн байна.