“Нэг гэр бүл, Нэг дурсамж” уралдааны дүн гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-04-30 12:24:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ковид-19” цар тахлын үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан “НЭГ ГЭР БҮЛ, НЭГ ДУРСАМЖ” цахим уралдааныг зохион байгуулав.


Энэхүү уралдаан нь гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, эерэг хандлага бий болгох зорилготой юм. Уралдаанд нийт 94 гэр бүлийн бүтээл ирсэн бөгөөд удирдамжийн дагуу ирүүлсэн бүтээлийг лайк, шэйрын тоо, ажлын хэсгээс гарсан үнэлгээг үндэслэн шалгаруулжээ.


Шалгаруулалтаар 1-р байрт: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс оролцогч Ж.Түмэндэлгэр, 2-р байрт: Дундговь аймгийн Сайнцагаан сумаас оролцогч Э.Баасанжав, 3-р байрт: Улаанбаатар хотын Баянгол дүүргээс оролцогч С.Халиунчимэг, Тусгай байрт: Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас оролцогч Я.Бурмаа нар тус тус шалгарсан байна.


Холбоотой мэдээ