Сүүлийн 24 цагт 14 хүн халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-18 18:53:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт З13 хүнд PCR шинжилгээ хийснээс 14 нь эерэг гарч батлагдсан нийт тохиолдол  290 боллоо. 

Халдвар авсан 14 тохиолдлын 13 нь ойрын хавьтлаас илэрчээ. Халдварын тархалт Баян-Өндөр сумын 19 багт тархсан бөгөөд  Наран, Говил, Малчин багт бүртгэгдээгүй байна. 

БОЭТ-д 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр 9, хөнгөн 69 хүн байна. Эмчлүүлж байгаа иргэдээс 58 том хүн, 21 хүүхэд байна. 

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1689, дам хавьтал 1774 байна. Мөн ойрын хавьтлуудыг PCR шинжилгээнд 100 хувь хамруулснаас нэг дэх шинжилгээгээр 196 /73.9%/, хоёр дахь шинжилгээгээр 50 /18.8%/, гурав дахь шинжилгээгээр 19 /7.2%/ тохиолдол илэрсэн.  4 дүгээр сарын 17-нд БОЭТ-өөс гэрийн тусгаарлалт руу 7 хүн шилжлээ. 

 

 

 

Холбоотой мэдээ