Япон 810 сая долларын тусламж үзүүлнэ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-30 10:51:44

НҮБ. /NHK/. Сири, Ирак дахь орон гэргүй болсон хүмүүс болон дүрвэгсдэд тусламж үзүүлэх зорилгоор Япон энэ онд багтаан 810 сая орчим доллар хандивлана гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна.

Маш олон дүрвэгч аймшигт дайнаас зугтан амь дүйсэн аялалд гарч байна гэж Абэ НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өчигдөр үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

НҮБ-ын хүрээнд маш олон сорилт тулгарч болзошгүй учир тэдгээрийг гишүүн орнууд ямар ч тохиолдолд даван туулахыг тэрбээр гишүүн орнуудаас уриалав.

Түүний энэ удаагийн амлалт нь өнгөрсөн жилийн тусламжаас гурав дахин их байна.

Иракийн иргэдийн өдөр тутмын амьдралыг тогтвортой болгож, цэвэр болон бохир усны системийг найдвартай болгох шаардлагатай гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, энэ арга хэмжээний хүрээнд Ойрхи Дорнод болон Африкт энх тайван байдал тогтооход туслах зорилгоор Япон 750 сая долларын тусламж үзүүлэхээр бэлтгэж байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд