Швейцарийн холбооны улсын элчин сайд Баянхонгорт айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-16 13:00:38

Швейцарийн холбооны улаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жиан Шак де Дардел Баянхонгор аймагт албан айлчиллаа.

Тэрбээр Баянхонгор аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, тус аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, холбогдох ажлуудын үр дүнгийн талаар харилцан ярилцсан байна. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан “Швейцарийн хөгжлийн агентлаг”-ийн хэрэгжүүлсэн төсөл үр өгөөжтэй байснаар зогсохгүй бусад аймаг, орон нутагт үлгэр дуурайл болохуйц томоохон ажил байсныг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр төслийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Элчин сайд Жиан Шак де Дардел аймгийн удирдлагуудад хандан орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр амжилттай байгааг сонсоод сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, бидний хамтын ажиллагаа бол нэг талын биш хоёр талын харилцан хамтын ажиллагаа. Тийм ч учраас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд цаашид цааргалах зүйлгүй гэсэн юм.

Мөн тус уулзалтаар цаашид хэрхэн хамтран ажиллах боломж байгаа, одоогийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж зөвшилцжээ. Уулзалтын дараа ноён Жиан Шак де Дардел тэргүүтэй ажлын хэсэг аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн Политехник коллежид ажиллаласан байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ