2015-2025 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг танилцуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 17:09:51

“Баянхонгор аймгийг 2015-2025 онд хөгжүүлэх хөгжлийн бодлого”-ын хөтөлбөрийг олон нийтэд хүргэн, сурталчлах ажлын хүрээнд хоёр төрлөөр хэвлүүлэн сум, өрх, албан байгууллагад хүргүүлжээ.

Мөн дээрх арга хэмжээний дагуу энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Баярмагнай Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдэд уг хөтөлбөрийн 81 зорилтыг танилцуулан сургалт хийсэн байна. Сургалтаар хөгжлийн хэтийн зорилтыг боловсруулах болсон үндсэн шалтгаан, хөгжлийн хөтөлбөрийн агуулга, алсын хараа хэрэгжүүлэх стратегийн талаар танилцуулжээ. Энэхүү сурталчлан таниулах үйл ажиллагаа нь төрийн байгууллагуудад шат дараатайгаар зохион байгуулагдах аж.  

Баянхонгор аймгийг 2016-2025 онд хөгжүүлэх Хөгжлийн бодлогод Хүний хөгжил- Хонгорын хөгжил, Эрүүл хүн-Баялаг бүтээнэ, Хөдөө аж ахүй, аж үйлдвэр, аялал жуулчлалыг хослуулсан кластер-Хонгор нутгийн ирээдүй, Дэд бүтэц-Хөгжлийн тэгш боломж, Ухаалаг төр- Хөгжлийн залуур гэсэн 5 бүлэг, түүнийг хэрэгжүүлэх 81 зорилтыг томъёолсон байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ