Боршоо боомтод ажиллах хүмүүсийг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-31 17:17:51

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос өнөөдөр ирсэн 45 зорчигчийг Боршоо боомтод хүргэлээ.

Тодруулбал, хилийн Боршоо боомтын өргөтгөл шинэчлэлийг гүйцэтгэхээр удаан хугацаанд барилга дээр ажиллахаар ирсэн 11 тээврийн хэрэгсэлтэй 45 хүнийг Өндөрхангай сумын нутаг дахь Далан түрүүгийн пост дээрээс цагдаагийн хяналт тосч, Боршоо боомт руу хүргэжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын хилийн хяналтын эрүүл ахуйн байцаагчаар ахлуулсан ажлын баг тухайн ажилчдад гэрийн ажиглалт тусгаарлалтын дэглэм сахиулж, хяналт тавин ажиллах юм байна.

Эдгээр нь халдварын эрсдэл өндөртэй бүсээс ирсэн ажилчид тул гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримталж, иргэний үүргээ хариуцлагатай биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулжээ.            

 

Холбоотой мэдээ