Үхсэн мал, амьтны сэг зэмийг устгаж, халдваргүйтгэл хийв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-03-27 12:07:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэм устгах, халдваргүйтгэл хийх ажлыг Мал эмнэлгийн газраас зохион байгууллаа. 2278 толгой сэг зэмийг цуглуулан нэгдсэн устгалын цэгт төвлөрүүлэн устгаж, нийт 336,9 м.кв  талбайг халдваргүйжүүлжээ. 

Тодруулбал үүнд нийтийн эзэмшлийн талбай 61.8м.кв, хашаа хороо 95.0м.кв, өтөг бууц 65.9м.кв, худаг уст цэг 17.4м.кв, бэлчээрийн талбай 62.7, түүхий эдийн агуулах зоорь 15.8, устгалын цэгийн 23.1м.кв талбайг хамруулжээ.

Мөн 13 суманд халдваргүйтгэлд зориулсан эмийн бодис, халдвар хамгааллын хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг олгожээ. 


Холбоотой мэдээ