Сирийн босогчид гал зогсоох хэлэлцээрийг 600 гаруй удаа зөрчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-14 10:32:31

ДАМАСК. /Prensa Latina/. Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ноос хойш гал зогсоох хэлэлцээрийг Сирийн террорист бүлэглэлүүд 600 гаруй удаа зөрчсөн гэж Сирийн холбогдох албаны хүмүүс болон Оросын Хмеймим агаарын цэргийн хүчний бааз дахь Гал зогсоох хэлэлцээрийг зохицуулах төв мэдэгдлээ.

Сүүлийн хэдэн цагийн дотор л гэхэд “Исламын арми” бүлэглэлийнхэн гал зогсоох хэлэлцээрийг дөрвөн удаа зөрчжээ. Тэд Дамаск дахь Сирийн армийн байрлалууд руу их буугаар галласан байна.

Амгалан тайван байж, лалын шашны уламжлалыг хүндэтгэн дээдлэхийг уриалдаг лалын ариун Рамадан сарыг тэмдэглэж байгаа хэдий ч террорист бүлэглэлүүд гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөөр байна. Уг гал зогсоох хэлэлцээр нь Сирийн 145 хот сууринд хэрэгжиж, наад зах нь 60 зэвсэгт бүлэглэлийг хамарч байгаа билээ.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ