Төрийн албаны ерөнхий шалгалтад Хэнтий аймгаас 38 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-17 22:41:06
Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн албаны ерөнхий шалгалтад Хэнтий аймгаас нийт 259 иргэн бүртгүүлснээс 222 иргэн оролцож, 38 иргэн тэнцжээ. Үүнээс хамгийн өндөр оноо буюу 100-гаас 95 оноог Д.Зулбаяр авсан байна.
Шалгалтыг коронавирусний халдвар хамгааллын дэглэмийн дор ОБГ, ЭМГ, МХГ, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан аж. Энэ үеэр түүврийн аргаар таван иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирусний шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна.
Мөн энэ удаагийн шалгалтын мэдээлэл, технологийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Тагнуулын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран шалгалтад оролцох иргэдийг хурууны хээгээр нь баталгаажуулсны үндсэн дээр шалгалтад оруулснаараа онцлог байлаа.
Холбоотой мэдээ