Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-12 12:29:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 07.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ.

Энэ сарын 12-15-ны өдрүүдэд болох уг шалгалтад Баян-Өлгий аймгаас нийтдээ 800 иргэн оролцохоор бүртгүүлжээ.

Оролцогчдын ашиглах компьютер, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, цахим системд Тагнуулын байгууллагын ажилтнууд өнөөдөр хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад ямар нэгэн зөрчил илрээгүй.

Одоогоор сорилын шалгалтад 74 иргэн ороод байна.  

Холбоотой мэдээ