Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдааныг энэ сарын 25-нд товлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит V хуралдааныг энэ сарын 25-нд хийхээр товлосныг НИТХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв мэдээллээ.
НИТХ-ын тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар нийслэлийн өмчөөс
төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, нийслэлийн
өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах зэргийг хэлэлцэв.
НОБГ өнгөрсөн
онд БНБУ-ын буцалтгүй тусламжаар техникийн парк шинэчлэл хийсэн юм. Иймд 732 сая төгрөгийн хуучин тээврийн
болон техник хэрэгслийг
төрийн өмчид буюу есөн дүүрэг, орон нутгийн өмчид шилжүүлжээ.
Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны 74 дүгээр
сургууль, Сонгинохайрхан
амралт цогцолборын зоогийн газрын барилгын хэсэг шатсан учраас нийслэлийн
өмчийн бүртгэлээс хаслаа.