Дэлхийн шатрын холбооны оюутны анхдугаар цахим тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-05 12:02:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/-ноос оюутны анхдугаар аварга шалгаруулах онлайн тэмцээнийг ганцаарчилсан блиц, рапид, багийн блиц, рапид төрлөөр зохион байгуулахаар болжээ.


Тус тэмцээн хураамж, төлбөргүй бөгөөд хэн бүхэнд нээлттэй юм байна. Их сургуулийн баг, оюутан найз нөхдөөрөө баг болж бүртгүүлж болно. Энэхүү оюутны тэмцээний линкээр орж, бүртгэл үүсгээд оролцох боломжтой аж.


Ташрамд дуулгахад, Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны шатрын дасгалжуулагчаар ажиллаж байгаа С.Ган-Од багштай холбогдож мэдээллээ өгөхийг Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ