Гавьяат тамирчин Д.Отгондалай Лондоны марафонд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2021-02-28 15:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай Лондоны марафон гүйлтэд оролцохоо мэдэгдлээ. Тэрээр үүний өмнө марафоны 42 км-ийн зайд гүйж уралдахаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэж байсан юм. Тэрээр ийнхүү дэлхийн топ 6 марафоны нэгд тооцогддог Лондоны гүйлтэд энэ оны 10 дугаар сарын 3-нд оролцохоор бэлтгэлээ хийж эхэлжээ. Тэрээр Монголын боксчдоос анх удаа  марафонд оролцох гэж байна. 



Холбоотой мэдээ