Малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-19 19:02:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан төр засгаас мал аж ахуйн салбарыг дэмжих, малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Тодруулбал,

·   Архангай, Булган, Төв, Сэлэнгэ аймагт оторлож байгаа 913 малчин өрхөд 182.6 тонн буюу 26.3 сая төгрөгийн нүүрсний дэмжлэгийг үзүүллээ.

·    Өмнөговь, Дундговь, Төв, Сэлэнгэ аймагт оторлож байгаа 537 малчин өрхөд түлээ нүүрсний дэмжлэгийг мөнгөн хэлбэрээр олгож, нийт дүнгээр 18.7 сая төгрөгийг данс руу нь шилжүүллээ.

·    Өөрийн аймагтаа өвөлжиж байгаа 14431 малчин өрхөд 72155 боодол өвсийг хөнгөлөлттэй үнээр олголоо.

·   Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумдын суурин өвөлжиж байгаа малчин өрхүүдэд 20 мянган боодол өвсийг үнэгүй олгоод байна.

·    Дээрх 6 сумаас бусад сумын суурин өвөлжиж байгаа малчин өрхүүдэд 300 тонн хивгийг 50 хувийн хямдралтай олголоо.

·  Булган, Төв, Сэлэнгэ, Дорноговь аймагт Өвөрхангай аймгаас отроор өвөлжиж байгаа малчдыг хөөхгүй, дарамт шахалт үзүүлэхгүй, төрийн үйлчилгээг ялгаварлахгүй хүргэхэд нь зориулж, аймгийн төсвөөс 98.5 сая төгрөгийг тухайн сумдын ЗДТГ руу шилжүүллээ.

·   Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн бүх малчдад 4.2 тэр бум төгрөгийн өртөг бүхий 4200 тонн малын хүчит тэжээл олгох ажлыг зохион байгуулж байна.

·    Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс Өвөрхангай аймгийн 10 сумын 300 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

·     Мөн аймгийн аюулгүйн нөөцөд бүрдүүлсэн 800 тонн өвсийг суурин өвөлжиж буй малчдад хөнгөлөлттэй үнээр олгож байгаа юм.

 

Холбоотой мэдээ