“Залуучууд” борлуулалтын цэгт 32 нэр төрлийн бүтээгдэхүүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-08 18:59:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэд “Ховдод үйлдвэрлэв” бүтээгдэхүүн борлуулах төв үйл ажиллагаа явуулж буй.

“Ховдод үйлдвэрлэв” бүтээгдэхүүн борлуулах төвд одоогийн байдлаар 120 иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн 190 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж байна.

Тэгвэл орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Ховдод үйлдвэрлэв бүтээгдэхүүн борлуулалтын төвийн салбар “Залуучууд” борлуулалтын цэг  байгуулжээ.

Тус цэг нь “Эвийн хүч худалдааны төвийн нэг давхар, 41 тоотод үйл ажиллагаа явуулж эхэллээ. Энд өнөөдрийн байдлаар Ховд аймагт үйлдвэрлэсэн 32 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулж байна. 

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Энхзаяа “БҮЖИН” ХХК-ийн хүнсний ногооны нэрийн бүтээгдэхүүн, Н.Батмөнх Эко тоглоом, П.Үлэмжнаран “Үлэмж” нэрийн бүтээгдэхүүн,  хүнсний багцыг худалдаж буй.

Мөн “Лато” ХХК-ийн “Исэг” брэндийн ингэний айраг, Хос өнхрүүш нэрийн бүтээгдэхүүн, Дөргөн сумын Эко давс (гурван төрөл), Дарви сумын "Сутай" цай, Чандмань сумын “Тансаг тарианы гурил, Хан Жаргалант хоршоо”-ны нэрийн бүтээгдэхүүн, иргэн Х.Оюунцэцэгийн “Ховд цай” гэх мэт бүтээгдэхүүн байна. 

Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын зүгээс цаашид орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч болон гарааны бизнес эрхлэгч залуучууд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ төвлөрсөн нэг цэгээс худалдан борлуулж, хамтран ажиллахыг уриалж байв. Мөн иргэдийг Ховд аймгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжиж, тус төвөөр үйлчлүүлэхийг уриалсан юм.  



Холбоотой мэдээ