ОХУ-д 20 мянга хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-01-25 16:57:31

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн хоногт ОХУ-д коронавирусний халдварын 19 290 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 11 дүгээр сарын 3-наас хойш нэг хоногт 20 мянга хүрэхгүй хүнээс халдвар илэрсэн анхны тохиолдол болжээ.


ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 10.3 хувь нь /1985/ шинж тэмдэггүй байжээ. Одоогийн байдлаар ОХУ-д 518 009 хүн эмчлүүлж байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 3 738 690 болсон байна.


Сүүлийн 24 цагийн хугацаанд 19 003 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн тохиолдлын тоо 3 150 763 болсон бол нас барсан нийт тохиолдлын тоо 456-гаар нэмэгдэж, 69 918-д хүрчээ.


Холбоотой мэдээ