Нийслэлд 773 автомашин нэвтэрч, 635 тээврийн хэрэгсэл гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 92 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Өнгөрсөн 24 цагийн
хугацаанд товчоодоор 773 автомашин нэвтэрч, 635 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ
хугацаанд нийт 2413 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй
тохиолдол илрээгүй гэж Нийслэлийн эрүүл
мэндийн газраас мэдээллээ.