Буян номын үйлийг эхлэхэд сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-12-29 07:29:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 12 дугаар сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 15. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр.

 

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Мод

 

Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ