Орхон аймгийн гэр хороолол төвийн шугамд холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-02 13:39:52
oyuka_hu@yahoo.com

Эрдэнэт хотын гэр хорооллын хөгжлийн төлөвлөгөөний дагуу зарим багт дахин төлөвлөлт хийж инженерийн шугам тавих ажил эхлээд байна.

Одоогоор Баянцагаан баг буюу ПДУ, Тосгоны айл өрхийг төвийн шугамд холбох бэлтгэл ажил хангагдаж байна гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Одбаатар хэллээ. Мөн амины сууцны хороолол бүхий “Эко”, “Евро эко” хотхон дээрх төлөвлөлтийн хүрээнд баригдаж байна.  

Орхон аймаг нь 24 бичил хороололтой байхаас 6 нь бүрэн дууссан 7,11 дүгээр хороолол баригдаж байгаа юм.

Мөн гэр хорооллын айл өрхийг дахин төлөвлөлтөд хамруулахад тэдний саналыг голчилж байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ