“Ачит Ихт” ХХК гурав дахь жилдээ ажилчдадаа ноогдол ашгаа тараалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-16 20:33:26
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрлэлийнхээ үр шимийг компанийн ажилтнууд болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад хүртээж, ес дэх улирлын ээлжит ноогдол ашгаа өглөө.

Тус компани ажилтнуудаа орлогын нэмэлт эх үүсвэртэй болгох зорилгоор жилийн 30 хувийн баталгаат хүүтэй “Давуу эрхийн хувьцаа”-г гаргаж, улирал бүр ногдол ашиг тарааж эхэлсэн юм. “Ачит Ихт” ХХК нь улс, орон нутгийн төсөвт нийт 199 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг цагт тухайд нь тогтмол төлж, аливаа зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас тодруулдаг “ТОП-100 Аж ахуйн нэгж”-ээр дөрөв дэх жилдээ шалгарсан юм.

Холбоотой мэдээ