Сэлэнгэ аймагт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-12-05 15:16:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт короновирусийн халдвар авсан иргэдийг хэвтэн эмчлүүлэхээр 45 ортой тасгийг бэлтгээд байгаа талаар өмнө мэдээлж байсан.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг бэлтгэсэн эл тасагтаа халдвар авсан иргэдийг хүлээн авч эхэлжээ. Энэхүү тасагт их эмч 10, Сувилагч 10, үйлчилгээний ажилтан 10, ариутгагч 10 нийт 40 эмч, эмнэлгийн ажилтан ажиллах аж. ЭМЯ, ХӨСҮТ-ийн өнөөдрийн мэдээллээр Сэлэнгэ аймагт короновирусийн халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж 197 болсныг мэдээллээ. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт дөрвөн хүн эмчлэгдэж байгаа аж. Эдгээр нь өчигдөр батлагдсан бөгөөд биеийн байдал хөнгөн байгаа гэв.  Харин хүнд эмчилгээтэй өвчтөнүүдийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг рүү илгээх юм байна.

Ийнхүү өнөөдрөөс эхлэн Сэлэнгэ аймаг вирусийн тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хажууд урьдчилан бэлтгэсэн тасагтаа хүлээн авч эмчилж эхэллээ.   

Холбоотой мэдээ