Халдвар авсан 24 хүний 9 нь хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-03 13:27:06
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс хэвлэлийн бага хурлын үеэрээ халдварын тохиолдол нэмж илрээгүйг хэллээ. Өнөөдрийн байдаар Орхон аймагт батлагдсан 24 тохиолдол байна. Энэ хүмүүс ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Халдвар батлагдсан иргэд 4-57 насных буюу дундаж нас нь 26. Тэдний 9 нь хүүхэд, 15 нь том хүн байна.Тусгаарлах байранд 169,  гэрийн тусгаарлалтад 728 хүн байна.

Одоогоор 19465 иргэнд түргэвчилсэн оношлуураар, 2957 иргэнд PCR шинжилгээ хийгээд байна.

Худалдаа, үйлчилгээний төвүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх ажил эхэлсэн. Одоогоор 41 байгууллага эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Үүний 13-т нь өнөөдөр үнэлгээ хийнэ. Дархан Уул аймгаас 134 иргэнээ хүлээ авч, тусгаарлаад байна.

Маргаашаас Булган, Хөвсгөл аймгаас иргэдээ хүлээн авч, тухайн аймгийн иргэдийг хүлээлгэж өгөх ажил хийнэ. Бусад орон нутагт зорчих иргэдийг Erdenet.mn сайтад бүртгэж байна.

 

Холбоотой мэдээ