COVID-19 халдварын талаар мэдээлэл, зөвлөгөө авах тусгай дугаарууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-28 10:54:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн Та коронавируст халдвар /COVID-19/-ын талаар мэдээлэл, зөвлөгөө авах бол дараах тусгай дугаарт хандана уу.


1. Коронавирусний шинжилгээ өгөх цагийг Нийслэлийн эрүүл мэндийн газар - 1800-0119 дугаарт эсвэл 119.mn сайтад өөрийн овог нэр, регистрийн дугаарыг оруулж авч болно.


2. Коронавирусний шинжилгээний хариуг 119.mn сайтад өөрийн овог нэр, регистрийн дугаарыг оруулж авна


3. Эмнэлзүйн шинж тэмдэг, халдвараас сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв – 119 тоот дугаарт залгаж авна. 


4. Сэтгэлзүйн болон стресс хэрхэн тайлах талаар зөвлөгөөг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв - 1800-2000 тоот дугаарт залгаж авна. 


5. Тусгаарлан ажиглах байртай холбоотой мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар – 1800-1105 тоот дугаарт залгаж авна. 


6. Нийслэлээс гарах, орох хөдөлгөөн, хүнс тээвэрлэлт болон бусад асуудлын талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын шуурхай штаб - 11-324207 тоот дугаарт залгаж авна.   


7. Халдваргүйжүүлэлттэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг Зоонозын өвчин судлалын үндэсний төв  - 70284393, Нийслэлийн онцгой байдлын шуурхай штаб - 11-324207 тоот дугаарт тус тус залгаж авна.  

Холбоотой мэдээ