Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-27 11:20:25

СӨҮЛ. /Reuters/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгт энх тайвныг цогцлоож, дайныг дуусгавар болгох чиглэлд БНХАУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж пүрэв гарагт хэлснийг Хөх ордон уламжилжээ.


Мүн Жэ Ин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэрээ ийнхүү хэлжээ. БНСУ-д лхагва гаргийн орой хүрэлцэн ирсэн Ван И, коронавирусний цар тахлыг даван туулсны дараа хоёр талын түншлэлийн харилцаа улам бэхжинэ гэдгийг онцлон хэлсэн байна.


Тэрбээр мөн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ватай уулзаж, хоёр талын харилцааг бэхжүүлж, БНАСАУ-тай өрнүүлэх цөмийн хэлэлцээ, коронавирусний цар тахал зэрэг бүс нутаг, олон улсад тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахаа амлажээ.


Мөн талууд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний БНСУ-д хийх айлчлалын талаар хэлэлцэхээр тохиролцжээ. Ши Жиньпин БНСУ-д энэ оны эхээр айлчлахаар төлөвлөж байсан боловч цар тахал дэгдсэний улмаас хойшлуулсан билээ. 

Холбоотой мэдээ