Согтуугаар автомашин жолоодсон 15 зөрчлийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-24 10:26:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.11.23/ нийт 788 гомдол, мэдээлэл ирсэн гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


Эдгээрээс зөрчлийн дуудлага 332 нь, гэр бүлийн хүчирхийллийн 56 дуудлага байсан бол хулгайлах гэмт хэргийн тав, гэмт хэргийн шинжтэй 20 тохиолдол гарсан байна.


Согтуугаар автомашин жолоодсон 15, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 49, хүний биед халдсан 17, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 32 тохиолдлууд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 126 хүн эрүүлжүүлэгдэж, дөрвөн хүн гэмтжээ.


Холбоотой мэдээ